Цаг бүртгэлийн систем
Системийн танилцуулга
Энэхүү цаг бүртгэлийн систем нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын цагийн бүртгэлийг хялбаршуулах, хүссэн үедээ хяналт тавих боломжоор хангах, хэрэгцээт тайлан судалгааг богино хугацаанд гаргаж авах, цагийн нягтралыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой юм.
Системийн боломжууд
- Байгууллага аж ахуй нэгж компанийн үйл ажиллагааны онцлог, цагийн хуваарьт тохируулан системийг ашиглах боломжтой.
- Ажилтнуудын цагийн хуваарийг байгууллага, хэлтэс тасаг, ажилтан нэг бүрээр тохируулахаас гадна гариг, сараар оруулах боломжтой.
- Бүх төрлийн цаг бүртгэлийн автомат төхөөрөмжүүдтэй сүлжээгээр болон портоор холбогдож мэдээллийг чөлөөтэй солилцдог.
- Олон салбар, охин компаниудтай байгууллагын хувьд салбар дамжиж ажилладаг менежрүүдийн тухайн цаг мөчид хаана ажиллаж байгааг хянах бололцоотой.
- Хүний нөөцийн систем, цалингийн системтэй хамтран ажиллах боломжтой.
- Цагийн балансын бүх төрлийн тайланг эрх бүхий хэрэглэгч өөрөө нэмж тайланг хүссэн загвараараа хэвлэх боломжтой.
- Удирдлага тухайн цаг мөчид хэн ажилдаа ирсэн, хэдэн минут хоцорсон, хэлтсүүдийн ирц ямар байгааг хянах боломжтой.
Системийг ашигласнаар үүсэх давуу талууд
Удирдлагыг нийт ажилтнуудын ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангана.
Хөдөлмөрийн хөлс бодох, шагнал урамшуулал, үнэлгээний асуудлаар шийдвэр гаргахад бодитой үндэслэл болно.
Байгууллагын цаг ашиглалтыг сайжруулахад тодорхой ахиц дэвшил авчирна.
Ажилтнууд өөрсдийн цагийн бүртгэлтэй танилцсанаар хоцролт, таслалтыг багасгахад бодитой хөшүүрэг болно.
Нягтлан бодогчид ажилчдын цалин хөлсийг хялбархан бодох бодитой мэдээлэл болж өгнө.
Хүний нөөцийн менежерт ажилтнуудын өвчтэй, чөлөөтэй, тасалсан, томилолттой үзүүлэлтээр тайлан судалгаа авах боломж олгоно.
Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг ажлын цагтай холбож өгснөөр цалингийн зардлын алдагдлыг бууруулах бодит боломжийг бий болгоно.