Diamond
ERP систем

Diamond 5.0

Системийн танилцуулга

Интерактив Би Ай ХХК-ийн бүтээгдэхүүний тав дахь хувилбар болох санхүү НББ-ийн Даймонд систем нь мөнгөн хөрөнгө, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгө, авлага өглөг, төсөв, төсөл, зардал болон байгууллагын санхүүтэй холбоотой бүх бүртгэлээ хөтлөх, тайлан мэдээллүүдээ цаг алдалгүй, үнэн зөвөөр авахад зориулагдсан систем юм. Уг систем нь Даймонд ERP цогц системийн бусад бүх системтэйгээ холбогдон ажилладгаараа онцлогтой юм.

9
Үндсэн модуль
41+
Тайлангийн төрөл
21
Холбогдох систем
1996
Үүсгэн байгуулсан

Санхүүгийн Даймонд системийн боломжууд

  • Ямар ч үйл ажиллагаатай байгууллагад тохирч ажиллана.
  • Өөрийн байгууллагад гардаг онцлог ажил гүйлгээ, бүртгэлийг нэмж хийлгэх боломжтой.
  • НББОУС, Татварын хуулиудын дагуу бүртгэлээ хөтөлж тайлангуудаа авна.
  • Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжийг оруулж өгсөн.
  • Барааны өртгийг компанийн хэмжээнд нэг болон агуулах бүрээр тооцно.
  • Бараа болон үндсэн хөрөнгийн тооллогыг гараар хийхээс гадна баар кодоор хийнэ.
  • Удирдлагад санхүүгийн үйл ажиллагааг удирдан хянах боломжийг олгосон Санхүүгийн шинжилгээний системтэй уялдан ажиллаж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.
  • Нярав, нягтлан бодогч нар ажил гүйлгээгээ өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу тус тусдаа бүртгэж, ажил гүйлгээгээ дор бүр нь хянан алдаагаа олох боломжтой.
  • Одоогийн болон өнгөрсөн үеийн мэдээнүүдийг үндэслэж ирээдүйн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх төсөв төлөвлөгөө зохиох боломжтой.

Системийг ашигласнаар үүсэх давуу талууд

01

Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж цаг хугацаа хэмнэнэ.

02

Удирдлагын хяналтын системтэй уялдан ажиллаж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.

03

Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийхэд хялбар, бие биенийхээ хийсэн гүйлгээнд нөлөөлөхгүй өөр хүнээс хамаарч хүлээлт үүсэхгүй.

04

Шүүлтийн уян хатан нөхцлүүдийг ашиглан хүссэн баримт, гүйлгээгээ хянана.

05

Өртгийн төв тус бүрээр орлого зарлагыг нарийн бүртгэснээр ашиг алдагдлаа тооцоолно.

Холбогдон ажиллах системүүд

1. Үндсэн хөрөнгийн ахисан түвшний програм2. Цалингийн тооцооны систем3. Цаг бүртгэлийн систем4. Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем5. Харилцагчийн удирдлагын систем6. Дэлгүүрийн удирдлагын систем7. Дэлгүүрийн кассирын програм8. Харилцагчийн тооцооны систем9. Хөнгөлөлтийн картын систем10. Захиалга нийлүүлэлтийн програм11. Үйлдвэрлэлийн удирдлагын систем12. Рестораны удирдлагын систем13. Рестораны зөөгчийн програм14. Борлуулалт түгээлтийн систем15. Борлуулагчдын захиалга, түгээлтийн бүртгэлийн Pocket PC програм16. Зочид буудлын удирдлагын систем17. Лабораторийн бүртгэл мэдээллийн систем18. Цахилгааны бүртгэл тооцооны систем19. Дулааны бүртгэл тооцооны систем20. Усны бүртгэл тооцооны систем21. Шатахууны тооцооны систем
UltraViewer
UltraViewer татах
AnyDesk
AnyDesk татах