Emerald
Төсөвт байгууллага

Emerald

Системийн танилцуулга

Төсөвт байгууллагын НББ-ийн Эмералд систем нь төсөвт байгууллагын санхүү бүртгэлийн бүх төрлийн гүйлгээ хийж тайлан баланс гаргах бөгөөд төсөвт байгууллагын онцлог болох жилийн санхүүжилтийн төлөвлөгөө, түүний батлагдсан төсвийг улирал, сард хуваарилан, төсвийн хүрээнд мөнгөн урсгалыг бүрэн хянаж, гүйлгээ хийх, хэмнэлт хэтрэлтийг хянадаг систем юм.

7
Үндсэн модуль
18+
Тайлангийн төрөл
5
Холбогдох систем
1996
Үүсгэн байгуулсан

Системийн боломжууд

  • Ямар ч үйл ажиллагаатай төсвийн байгууллагад тохирч ажиллана.
  • Өөрийн байгууллагад гардаг онцлог ажил гүйлгээ, бүртгэлийг нэмж хийлгэх боломжтой.
  • Мөнгөн урсгалаа хянаж, эдийн засгийн ангиллаар төсөв гаргах гүйцэтгэлийг хянах боломжтой.
  • НББОУС, Сангийн яамнаас баталсан болон бусад заавар журмуудын дагуу бүртгэлээ хөтөлж бүх төрлийн тайлангуудыг батлагдсан маягтын дагуу гаргана.
  • Дахин үнэлгээний нэмэгдлийг хэрэгжсэн үед нь дансанд бичнэ.
  • Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжийг оруулж өгсөн.
  • Бараа болон үндсэн хөрөнгийн тооллогыг цаг хугацаа хэмнэж хялбар аргаар сканнер ашиглаж хийх боломжтой.
  • Бүх модулиуд дээр нярав, нягтлангийн ажил үүргийг тусад нь хуваарилсан. Пластик нэгтгэлийн програмтай холбогдон ажиллана.

Системийг ашигласнаар үүсэх давуу талууд

01

Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж цаг хугацаа хэмнэнэ.

02

Бүртгэлийн үйл ажиллагаагаа хянаж төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад тусална.

03

Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийхэд хялбар, бие биенийхээ хийсэн гүйлгээнд нөлөөлөхгүй өөр хүнээс хамаарч хүлээлт үүсэхгүй.

04

Шүүлтийн уян хатан нөхцлүүдийг ашиглан хүссэн баримт, гүйлгээгээ хянана.

05

Өртгийн төв тус бүрээр орлого зарлагыг нарийн бүртгэснээр ашиг алдагдлаа тооцоолно.

06

Тайлангийн шүүлт бүлгийг хүссэнээрээ өөрчлөн янз бүрээр харах боломжуудтай.

07

Салбар нэгж тус бүрээр санхүүгийн тайлан гаргана.

Холбогдон ажиллах системүүд

1. Цалингийн тооцооны систем2. Цаг бүртгэлийн систем3. Хүний нөөцийн удирдлагын систем4. Дэлгүүрийн удирдлагын систем5. Пластик нэгтгэлийн програм
UltraViewer
UltraViewer татах
AnyDesk
AnyDesk татах