Жижиг бизнес
Impact
Системийн танилцуулга
Интерактив Би Ай ХХК нь жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэрэглэхэд хялбар, үнэ хямд, цоо шинэ шийдэл бүхий санхүү НББ-ийн Импакт системийг танилцуулж байна.
6
Үндсэн модуль
18+
Тайлангийн төрөл
1–5
Хэрэглэгчийн тоо
1996
Үүсгэн байгуулсан
Системийн боломжууд
- Сангийн яамны болон татварын албаны заавар журам, тайлан маягтуудын дагуу бүртгэлээ хөтөлж тайлангуудаа авна.
- Бараа материалын FIFO болон Дундаж өртгийн аргуудтай.
- Тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжтой Drill Down тайланг оруулж өгсөн.
- Удирдлагын хяналтын модультай.
- Системийн горимд 1-5 хэрэглэгч нэгэн зэрэг ажиллах боломжтой.
- Балансын эхний үлдэгдэл, бараа материалын код, баар код, үлдэгдлийн мэдээлэл, үндсэн хөрөнгийн кодын болон эхний үлдэгдлийн мэдээллийг Excel програмаас татан оруулах боломжтой.
- Microsoft-ийн програмуудтай холбогдон ажиллана.
- Програмыг Монгол хэлээс гадна дурын 2 хэл дээр ашиглах боломжтой.
- Мөнгөний одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг тооцно.
Системийг ашигласнаар үүсэх давуу талууд
01
Санхүүгийн тайлан гаргах, бүртгэл хөтлөх гар ажиллагаанууд бүгд хөнгөвчлөгдөж цаг хугацаа хэмнэнэ.
02
Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаа цэгцэрч, таны хяналтад бүрэн орно.
03
Удирдлагын хяналт хэсгээр байгууллагынхаа мэдээллийг харснаар мөнгөн урсгалаа хянаж, төлөвлөнө.
04
Авлага, өглөгийн насжилтыг харж хянаснаар цугларалтыг нь хурдасган шийдвэр гаргана.
Жижиг аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан тул дараах бүртгэлүүдийг хийхгүйг анхаарна уу
- Барааны татан авалтын тооцоолол.
- Үйлдвэрлэсэн барааны өртгийн тооцоолол.
- Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ.
- Барааны өртөг няравын хувьд бус дансны хувьд харагдана.
Холбогдон ажиллах системүүд
1. Цалингийн тооцооны програм2. Дэлгүүрийн бүртгэлийн програм3. Рестораны бүртгэлийн програм4. Microsoft Office програмууд