← Бүтээгдэхүүн/Дэлгүүрийн удирдлагын систем
🏪
Нэмэлт систем

Дэлгүүрийн удирдлагын систем

Системийн танилцуулга

Энэхүү систем нь дэлгүүр, супермаркет, бусад бөөний болон жижиглэн худалдааны байгууллагын барааны дэлгэрэнгүй бүртгэл, үнийн мэдээлэл, борлуулалтын үйл ажиллагааны бүртгэл тооцоог хөтлөн, холбогдох тайлан мэдээг боловсруулж, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг олгох дэлгүүрийн цогц систем юм.

10
Үндсэн модуль
2
Офисын горим
Барааны тоо
1996
Үүсгэн байгуулсан

Системийн боломжууд

  • Төрөл бүрийн хямдрал урамшууллын бодлого явуулах боломжтой.
  • Борлуулалттай холбоотой олон төрлийн график шинжилгээ хийнэ.
  • Барааны үнийн түүх хөтлөгдөнө.
  • Олон валютаар тооцоо хийх боломжтой.
  • Бэлэн болон бэлэн бус борлуулалт хийнэ.
  • Талоны загварыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.
  • Жижиг дэлгүүрүүдээс эхлэн дунд, том, сүлжээ дэлгүүрүүдэд бүгдэд нь тохиромжтой.
  • Электрон жин ашиглах боломжтой.
  • Сериал болон цувралын дугаараар ялган борлуулалт хийнэ.
  • НӨАТ тооцох эсэхийг тохируулах боломжтой.

Системийг ашигласнаар гарах үр дүн

01

Шуурхай үйлчилж, хэрэглэгчдийг татна.

02

Удирдлагын хяналт хэсгийг ашигласнаар борлуулалт, төлбөрийн мэдээнд бүрэн хяналт тавьж оновчтой шийдвэр гаргахад дөхөмтэй болно.

03

Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд нөөцийг оновчтой хуваарилна.

04

Нийлүүлэгчтэй тооцоо хурдан нийлж бүртгэх, тооцоход гардаг хүндрэлүүд багасна.

05

Үргүй зардлыг бууруулна.

🖥️ Фронт оффис (ПОС)

Кассирын борлуулалтын програм. Борлуулсан бүтээгдэхүүний мэдээллийг бүртгэх, төлбөрийн хэмжээг бодож гаргах, тооцоо хийх бүхий л гар ажиллагааг хөнгөвчилж үйлчлүүлэгчдээ түргэн шуурхай үйлчлэх боломж олгоно.

📊 Бак оффис

Дэлгүүрийн бүх үйл явцыг удирдах хэрэгсэл. Гарсан гүйлгээ, төлбөр тооцоог хянаж санхүүгийн систем рүү гүйлгээ хийснээр өдөр тутмын үйл ажиллагаандаа тавих хяналт сайжирна.

UltraViewer
UltraViewer татах
AnyDesk
AnyDesk татах