← Бүтээгдэхүүн/Рестораны удирдлага
🍽️
Нэмэлт систем

Рестораны удирдлага

Системийн танилцуулга

Уг систем рестораны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчлүүлэгчийн захиалгаас эхлээд хоолны орц норм, зарагдах үнэ, рестораны заалны зохион байгуулалт, хоол гаргалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, зөөгч, хоол, ширээтэй холбоотой төрөл бүрийн шинжилгээ, тайлан мэдээллийг боловсруулан гаргадаг систем юм.

11
Үндсэн модуль
14+
Тайлангийн төрөл
2
Офисын горим
1996
Үүсгэн байгуулсан

Системийн боломжууд

  • Өртгийн нарийн тооцоолол хийнэ.
  • Түүхий эд материалын зарцуулалтын бодит тооцоог гаргана.
  • Рестораны заалны зохион байгуулалтыг хүссэнээрээ зурна.
  • Зөөгчийн бичсэн захиалга тогоочийн компьютер дээр дэлгэрэнгүй хэлбэрээр цаг хугацаа алдалгүйгээр мэдээлэгдэнэ.
  • Салбар тус бүрээр ялгаатай үнээр борлуулах боломжтой.
  • Хямдралын бодлого, загвараа хүссэнээрээ хийнэ.
  • Нэг ширээн дээрх тооцоог тус бүрд нь салгаж хийнэ.
  • Үйлчлүүлэгчийн хүссэнээр хоолны орц, хэмжээ, бэлтгэх аргыг өөрчилнө.
  • Хөнгөлөлтийн картын системтэй холбогдон картын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
  • Түүхий эдийн зарлага, дуусаагүй үйлдвэрлэлийн зардал, орлогын гүйлгээ автоматаар хийгдэнэ.
  • Удирдлагын хяналт цонхоор рестораны хамгийн ачаалалтай цаг, ширээ, зөөгч, хоолны шинжилгээнүүдийг хийнэ.
  • Зөөгч бүр өөрийн гэсэн кодтой байх бөгөөд зөөгч бүрийн захиалга ялгаран харагдана.

Програм ашигласнаар гарах үр дүн

01

Хурдан шуурхай үйлчилгээ бий болно.

02

Борлуулалтын мэдээллийг цаг тухайд нь хянана.

03

Тогооч зөөгч касс хоорондын захиалгын үйл явцыг хурдасгаснаар хэрэглэгчдийн таашаалыг хүртэн орлого өсөх бүрэн боломжтой.

04

Үйлчлүүлэгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн уян хатан үйлчилгээний хэлбэрүүд бий болно.

05

Рестораны замбараагүй бүртгэлүүд үгүй болж цаг хугацаа бүрээр автоматжуулагдана.

06

Санхүүгийн системтэй уялдаж ажилласнаар дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын бүртгэлийг автоматаар хөтөлснөөр цаг хугацаа хэмнэнэ.

07

Төсөвт өртөг, худалдсан үнийн зөрүүгээр ашгийн шинжилгээ хийх боломжтой.

🧾 Фронт оффис (ПОС)

Зөөгчийн захиалга бүртгэлийн ПОС програм. Ширээний болон хоолны захиалга авах, төлбөр тооцоог бодож гаргах бүхий л гар ажиллагааг хөнгөвчилсөн. Технологийн картын дагуу хоол хийхээс гадна орцыг тохируулах, нэмэгдэл олгох боломжтой.

📊 Бак оффис

Рестораны бүх төрлийн төлбөр тооцоог хянах, тохиргоонуудыг хийх систем. Гарсан гүйлгээг санхүүгийн систем рүү дамжуулж, хямдралын загварыг байршил, цаг хугацаа, худалдан авалтын тоо хэмжээнээс хамааруулан уян хатнаар тохируулна.

UltraViewer
UltraViewer татах
AnyDesk
AnyDesk татах