Цалингийн систем
Системийн танилцуулга
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой.
Цалингийн тооцооны системийн боломжууд
- Акт, амралт, жирэмсний амралтын мөнгө, цалингийн татварын менежментийн дагуу ажиллахаас гадна татварын хууль өөрчлөгдөхөд уян хатнаар ажиллах боломжтой.
- Байгууллагын онцлогоос хамаарсан ямар ч тооцоололтой цалингийн томъёог хялбархан угсарч цалингаа хүссэн үедээ бодно.
- Цалингийн бодолтонд дурын үзүүлэлтийг хялбархан нэмж хасна.
- Цалингийн бодолтонд валютын үзүүлэлт оруулан валютаар цалин бодох боломжтой.
- Байгууллагын дотоод шилжилт хөдөлгөөний дагуу нэг ажилтны хувьд хэдэн ч хэлтэс дээр цалин бодох боломжтой.
- Амралтын хуваарь, төлөвлөгөө, баярын өдрүүдийг тохируулах боломжтой.
- НДШ, ХАОАТатварын тооцоог өссөн дүнгээс бодож зөрүүг тооцно.
- Санхүүгийн системрүү хэлтэс тасгуудын цалингийн мэдээг автоматаар гүйлгээ хийх боломжтой.
- Excel, Word, XML, HTML, PDF форматаар өгөгдлийг экспортлоно.
- Цалингийн мэдээг ажилтнуудад и-мэйлээр болон мессежээр илгээх боломжтой.
- Нийгмийн даатгалын вэбээр авдаг экселийн файлыг програмаас гаргах боломжтой.
- Хэрэглэгч хүссэн тайлангаа хүссэн үзүүлэлтүүдээр угсран авах боломжтой.
Системийг ашигласнаар гарах үр дүн
Акт, амралт болон татвар суутгалын хувь зэрэг үзүүлэлтүүдийг урьдчилан тохируулснаар санамсаргүй алдаа, ажлын хариуцлага алдахаас сэргийлж чадна.
Өмнөх сарын аль нэг үзүүлэлтийг дараа сард шилжүүлэх хэрэгслийг ашигласнаар мэдээллээ олон давтан оруулах болон зөрүү буруу шивэхгүй болно.
Амралтын өдрийн төлөвлөгөөг оруулснаар илүү цаг болон баяр ёслолын цагийн нэмэгдэл нь автомат бодогдоно.
Таны хийсэн гүйлгээг бусад хэрэглэгчид засах, устгах боломжгүй учраас бусдын хариуцлагагүй үйлдлээс өөрийгөө хамгаалж чадна.
Цалингаа цагт нь тавих, ажилтнуудын сэтгэл ханамжийг өндөрт байлгах, үргүй зардлыг бууруулахад тань туслана.
Таны цаг хугацааг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах, ажлын хариуцлага алдахаас урьдчилан сэргийлэхэд туслана.